Saturday, September 4, 2010

энэ бичлэгээ блогспотод оруулмаар санагдаад...

Эхлээд хэн нэгэн хүний амжилтийн талаар бичих болсон шалтгаан болон тэр хүн нь яагаад Пежа болж байгаа талаар бичье гэж шийдлээ. Минийхээр бол бусдын хэрхэн амжилт олсон талаарх мэдлэг бол тухайн хүнийг өөртөө шаардлага тавьж сургах, улмаар тавьсан зорилготой амьдрахад нь нөлөөлж байдаг. Мэдээж хүн болгон байгалиасаа бусдаас ялгарч төрсөн байдаг. Хүн бүхэн энэ дэлхий дээр цорын ганц хувь. Иймд хэн нэгний амжилтанд хүрсэн зам зарим хүнд амжилтанд хүрэхэд эерэгээр нөлөөлдөг бол заримийг нь адгийн шаар болоход хүргэдэгтэй маргалтгүй биз ээ. За тэгэхээр бичлэгийнхээ эхний шалтгаанаа оллоо. Дараачийнх нь: Пежа- ийн хувьд миний арай илүү мэдэх NBA – ийн шилдэг сагсан бөмбөгч. Өөр зүйл үгүй.

Пежа -ийн амжилт түүний намтартай салшгүй холбоотой. Түүний хувьд 1978 оны 6 сарын 9 нд төрсөн. .Тэрбээр NBA – ийн Kings багийн гол тоглогч бөгөөд “ Бүх оддын тоглолт “ буюу “ All stars “ –ийн гурван онооны шидэлтийн мастер гэхээр та “ аан “ гэх байх аа. Харин миний хувьд түүний хувийн амьдрал спортын амжилтанд нь хэрхэн холбогдох талаар саналаа хуваалцая.

Предраг Стоякович Хорватын Славенски Позаегад төржээ.Тэрбээр эцэг Миодраг, эх Бранкийн хамт дайны хөлд нэрвэгдсэн эх орноосоо дүрвэж, 1991 онд Белградад ирсэн байна. Тэд ердөө бага сага хөрөнгө хогшлоо авч явсан гэдэг. Төдөлгүй Стояковичийн гэр бүлийнхэн Пежаг Югаславийн шилдэг багуудын нэг “ Red Star ”–т оруулав. Дайны гал Белградийг нөмрөн авахаас өмнө 13 настай Пежагийн тухай, түүний гайхалтай оновчтой шидэлтийн талаар хот даяар мэддэг боллоо.

500 мянгийн үнэтэй тоглогч

ЭХНИЙ ЦАГТ П.СТОЯКОВИЧ ТЭР ДАРУЙ ЮГОСЛАВЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧДЫН НЭГ БОЛЖ, АЛДАР НЭР НЬ Ч ЕПРОП ДАЯАР ХАВГҮЙ ЭРТ ЦУУРАЙТАХ ЁСТОЙ БАЙЛАА. ГЭВЧ ДАЙНЫ ХӨЛД НЭРВЭГДСЭН ЮГОСЛАВТ СПОРТОД САНАА ТАВЬДАГ ХҮН НЭГЭЭХЭН Ч АЛГА БАЙЛАА. ЯЛАНГУЯА СЕРБИЙН БАГ, ТАМИРЧДЫГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОСОН ТУЛ ПЕЖАД ӨӨРИЙГӨӨ “РЕКЛАМДАХ ” БОЛОМЖ ТЭР ЦАГТ БАЙСАНГҮЙ. ТҮҮНИЙГ 16 НАСТАЙД НЬ “RED STAR” БАГ САНХҮҮГИЙН БОЛОМЖОО ДЭЭШЛҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ГРЕКИЙН “ПАОК” БАГТ 500 МЯНГАН ДОЛЛАРААР ХУДАЛДАВ. ЮГАСЛАВЫН АВЯАСЛАГ ЗАЛУУ ТАМИРЧИД ГРЕКИЙН ЛИГ РУУ БӨӨНӨӨРӨӨ ”АЙЛЧИЛЖ “ БАЙСАН ТЭР ҮЕД “ПАОК” БАГ АЗ СОРЬСОН ХЭРЭГ БАЙВ. ГЭВЧ ЭНДҮҮРСЭН НЬ ТУН УДАЛГҮЙ БОЛЬСОН БИЛЭЭ.
Епропийн залуу од



ГРЕКИЙН ИРГЭНИЙ ХАРЯАЛАЛ ОЛЖ АВАХААР НЭГ ЖИЛ ХҮЛЭЭСНИЙ ЭЦЭСТ СТОЯКОВИЧ ӨӨРИЙГӨӨ ХЭН БОЛОХИЙГ ХАРУУЛЖ ЭХЛЭВ. ГРЕКИЙН ҮНДЭСНИЙ ЛИГ ТУХАЙН ҮЕД ЕПРОПДОО ШИЛДЭГ НЬ БАЙСАН БОЛ ПЕЖА ТУС ЛИГИЙН ШИЛДЭГ НЬ БОЛЖ ЧАДСАН ЮМ. ”ПАОК”-Т ГУРВАН ЖИЛ ТОГЛОХДОО ТЭРБЭЭР НЭГ ТОГЛОЛТОД ДУНДЖААР 20 ОНОО АВЧ, 3.9 УДАА САМБАРААС БӨМБӨГ АВЧ, ХОЛИЙН ЗАЙНААС 39.5 ХУВИЙН АМЖИЛТТАЙ ДОВТОЛЖ БАЙЖЭЭ. ТҮҮНИЙГ ЧАМГҮЙ СУДАЛСАН “САКРАМЕНТО КИНГЗ” БАГИЙН ЭЗЭН ЖЕОФФ ПЕТРИ 1996 ОНЫ ДРАФТЫН I БҮСИЙН 14-ӨӨР ПЕЖАГ БАГТАА СОНГОЖ АВАВ. ДӨНГӨЖ 19 НАСТАЙ, ҮЛ МЭДЭГДЭХ ЗАДЛУУГ Ж.ПЕТРИ ГРЕКИЙН ХОЙД НУТГААС ОЛЖ ИРСЭНД МЭРГЭЖИЛТНҮҮД ГАЙХАЖ ХАРАМСАЖ БАЙСАН ЮМ. ДРАФТАД БИЧИГДСЭНИЙ ДАРАА ПЕЖА ХОЁР ЖИЛ ГРЕКТ ХҮЧ ҮЗЭЖ, СҮҮЛЧИЙН УЛИРАЛДАА БУЮУ 1998 ОНД (23.9 ОНОО, 4.9 САМБАР) УЛИРЛИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР ШАЛГАРЧЭЭ. ХАРИН ПЛЕЙ-ОФФТ ‘ПАНАТИНАИКОС’ БАГТ ДИЙЛДСЭН АЖ.


Америкийг байлдан дагуулсан нь



П. Стоякович од болох замаа даруухан эхлэв. Тэрбээр NBA-д тоглосон эхний улиралдаа 8.4 оноо авч, 3.0 бөмбөг авч байлаа. Локаутын улмаас 48 тоглолтод оролцож, ганцхан удаа гарааны тоглогчоор талбайд гарчээ. ‘NBA-гийн тоглолтын онцлогийг олж мэдэхэд энэ бүхэн надад хангалттай байлаа’ гэж хожим Пежа дурсчээ. Түүнийг NBA-д дасан зохицоход хамгийн их тусалсан хүн бол нутаг нэгт төвийн тоглогч В.Дивац. ‘Америк амьдрал, шинэ орчинд дасч зохицоход түүнд тусламж хэрэгтэй байлаа. Гэвч түүгийг удахгүй од болно гэдгийг би мэдэж байсан юм’ гэж Стояковичийн ‘америк багш’ өгүүлсэн байдаг. Хоёр дахь жилдээ Ник Андерсений ‘сүүдэрт ‘ тоглосонч багийн эзэн Ж.Петрид түүний сонголт зөв байсныг улам бүр харуулах боллоо. Ямар ч байрлалаас довтолж чаддаг, тоглолтын хувь заяаг шийдэх эгзэгтэй шидэлт хийхдээ гаргуун, хурдан довтолгоонд чадамгай П.Стоякович довтлогчид зохицсон хүчирхэг бие бялдартайн дээр ‘муур’ мэт шалмаг хөлөлгөөнтэй тоглогч. Тэрбээр цагираган доороос , гурван онооны шидэлтийн шугамаас ч довтолж чаддаг. Тэрбээр цагираган дээрээс байнга довтолтоггүй ч энэ нь түүний имижд муугаар нөлөөлдөггүй. Тэр тусмаа Пежа хөлөө хоёр ч удаа хугалсаныг энд дурьдалгүй өнгөрч болохгүй. К.Уильямсон ‘Торонтод’ очиж ‘Кингз’ баг оронд нь Д.Кристиг авснаар П.Стоякович гарааны тавтад гарах боломжтой боллоо. Энэ бол 2000 он буюу Стояковичийн гурав дахь улирал, харин ‘Кингз’-ийэн хувьд лигийн элит багуудийн тоонд орох болсон үе. Нэг тоглолтонд дунджаар 20.4 оноо авах болсон Пежа лигийн ‘амжилт нь ахисан тоглогчийн’ шагналд нэр дэвшиж байв. Мөн ондоо ‘Оддийн тоглолтын’ ‘амтыг’ мэдэрч, ‘Сакраменто Монарх’-ын Руди Болтон-Холифильдийн хамт 2ball-тэмцээнд түрүүлэв. 2001-2002 оны улиралд түүний хувьд хамгийн одтой үе. Багийн лидер К.Уэббэрийг гэмтэлтэй үед багийнхнаа тэргүүлэн тоглов. Мөн ‘Бүх оддын тоглолтонд’ оролцож 11 оноо аван холын зайн шидэлтийн тэмцээнд тэргүүлээ. Плей-оффт баг нь тун сайн тоглосонч Пежа тэдэндээ төдий л тус хүргэж чадсангүй. Харин тэрбээр ирэх улиралд алдаагаа засах бизээ.



ЮГОСЛАВЫН ШИНЭ ЛИДЕР

Түүний шигшээ багтаа тоглох болсон нь NBA-д хөл тавьсан үетэй нь давхцана. Үүнээс өмнө Югославын далбаан дор тоглох боломж түүнд байсан ч Грекийн эрх баригчид Пежаг төрөлх эх орныхоо төлөө тогловол Грек паспортыг нь хураахаар заналхийлж байв. Тиймээс Стоякович 1999 он хүртэл шигшээ багтаа нэг ч тоглолт хийгээгүй юм. Харамсалтай нь шигшээгийн бүрэлдэхүүнд анх оролцон тоглосон хоёр тэмцээн нь түүнд тийм ч таатай дурсамж үлдээсэнгүй. Францад болсон Епропийн АШТ, Сидней олимпид баг нь сайн тоглоогүй төдийгүй Пежаг гэмтэл авч багтаа олигтой тус дэм болж чадаагүй юм. Харин өнгөрсөн Туркт болсон Епропийн АШТ-д гаргасан алдсан цаг хугацаа, авч чадаагүй аварга цолоо нөхөж авахаар хатуухан шийдсэнээ Стоякович харууллаа. Багийн ахлахч Д.Бодирога гэмтэлтэй учир Пежа довтолгооны гол цөм болж чадсан бөгөөд югославчууд ч өрсөлдөгчөө дунджаар 19 онооны зөрүүтэй дийлсээр тивийн аварга болов. Стоякович дунджаар 23 оноо авч, MVP алдрыг гол өрсөлдөгч Д.Новицкид алдсангүй. Энэ жилийн тухайд Югославын шигшээ дэлхийн аварга болж, дэлхийн шилдэг баг болохоо нотолсон. Үүнд Пежагийн үүрэг нөлөө их бий. Ийнхүү 24 насандаа ахдам амжилтын эзэн болоод буй түүнд ганц NBA-гийн аваргийн титэм л дутуу байна.

No comments:

Post a Comment